phone
Бидэнтэй холбогдох9999-5965

"Монгол ур чадвар"-2021

ХНХЯ, МБСҮМАЗТөв, МБСТ ТББ, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо хамтран 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан "Монгол ур чадвар"-2021 Цахилгаанчин мэргэжлийн улсын уралдаанд манай холбооноос шүүгчийн бүрэлдэхүүнд Холбооны тэргүүн МУ-ын зөвлөх инженер А.Бямбасүрэн, Нойкрафт ХХК-ийн инженер А.Ганбат нар ажиллалаа.

Тус уралдаанд нийт 15 сургуулийн 16 оролцогч оролцон 1-р байр Налайх дүүрэг дэх политехник коллежийн суралцагч А.Шинэхүү удирдсан багш Ж.Уранцэцэг 2-р байр Баянхонгор аймаг дахь политехник коллежийн суралцагч Ч.Ялалт удирдсан багш Ж.Мөнхбаяр 3-р байр Өмнөговь Скиллстек МСҮТ Х.Дашдаваа удирдсан багш Д.Мөнхбаясгалан нар тус тус шилдгээр шалгарч, 2021 оны 12 дугаар сард болох эцсийн үнэлгээнд оролцох эрхийн батламжаа гардан авчээ.

"Монгол ур чадвар"-2021 нь Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, урамшуулах, дэмжих, тэдний ур чадварын түвшинг олон улсын жишигт хүргэх замаар хөгжлийн чиг хандлага, мэргэжлийн чадвар чадамжийг тодорхойлон, 2022 онд БНХАУ-н Шанхай хотод болох “Дэлхийн ур чадварын 46 дахь тэмцээн”-д оролцох оролцогчийг сонгон шалгаруулах зорилготой зохион байгуулагдаж буй мэргэжлийн улсын уралдаан юм.

IMG_E5327.JPG

IMG_5337.JPG