Мэндчилгээ

Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсад цахилгаан, автоматик, мэдээлэл холбоо, дохиоллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, инженер залуучуудын санаачлагаар “Цахилгаан, автоматик, мэдээлэл холбоо, дохиоллын инженерүүдийн холбоо” төрийн бус байгууллага байгуулагдан албан ёсоор үйл ажиллагаагаа эхлээд байна.
Манай холбоо нь БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Барилгачдын нэгдсэн холбоотой хамтран Мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг олгох, Дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, ААНБ-тай хамтран шинэ техник технологи нэвтрүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зэрэг сургалтуудыг явуулж байна.
Мөн төсөл хөтөлбөр, гадаад харилцааны хүрээнд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Schnieder electric Mongolia, Япон дахь Монгол улсын өргөмжит консул, Солонгос улсын кабел үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Цахилгаан, автоматик, мэдээлэл холбоо, дохиоллын инженерүүдийн холбооны нийт гишүүд, дэмжигчид та бүхэнтэй дээрх зорилго, үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллахад нээлттэй байх болно.
Та бүхний ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
А.БЯМБАСҮРЭН
МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР
ЦАХИЛГААН, АВТОМАТИК, МЭДЭЭЛЭЛ ХОЛБОО, ДОХИОЛЛЫН
ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН